2019 оны 12 дугаар сард өмнөх саруудын дундажтай ижил хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн тэтгэвэрийн зээл шинээр гарчээ. Энэ нь өмнөх 11 дүгээр сараас 1 тэрбум төгрөгөөр бага дүнтэй байсан байна.
Банкууд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 228.7 мянган зээлийн дансанд 757.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь 2018 оны эцэстэй харьцуулахад 167.5 тэрбум төгрөг буюу 18.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Нэг зээлдэгчид ногдох тэтгэврийн зээлийн хэмжээ дунджаар 3.3 сая төгрөг байна.
Тэтгэвэр барьцаалсан зээлдэгчдийн 20.1 хувь нь 3.0 сая хүртэлх төгрөгийн, 55.1 хувь нь 3.0-6.0 сая хүртэлх төгрөгийн, 15.4 хувь нь 6.0-10.0 сая хүртэлх төгрөгийн, 9.4 хувь нь 10.0 саяаас дээш төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байжээ.
2018-2019 оны тухайн сард олгосон тэтгэвэрийн зээл дүнг зурагт харуулав.
1 comment
Мэдээж цагаан сараа хийх гэж хөгшчүүл зээл хүсэхээс өөр аргагүй шүү дээ Зээл тэглэхийн оронд тэтгэвэрийг олигтой нэмээд өгвөл шудрага болно доо ББ