Ойрхи Дорнодын нөхцөлд байдал олон нийтийн анхаар орж, дэлхий улс орнуудыг дүгшүүрт автуулаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр Иракийн парламентийн эргэнд тойронд ямар үйл явдал өрнөсөн талаарх нэгэн мэдээлэл фэйсбүүк хуудаснаа тавигдлаа.
Сонирхуулахад “Генерал Сулейманийн аллагатай холбоотой ээдрээ үргэлжилсээр байна. Америкийн цэргийн нутгаасаа гаргах тухай шийдвэр гаргасан парламентын хуралдаан нь дуулиан ихтэй болсон аж.
Тодруулбал:
1.Энэхүү хуралдаанд суннаг дагагч гишүүдээс хүн бараг оролцоогүй атал парламентын спикер Хальбуси зориуд ирж оролцсон нь шинжээчдийн гайхлыг төрүүлсэн. Яагаад суннаг дагагч Хальбуси энэхүү хуралдаанд оролцсон бэ гэтэл америкчууд заавал очиж оролцохыг үүрэгдсэн болж таарлаа. Огцорсон Ерөнхий сайд Абдул-Махди энэ хуралдаанд оролцохдоо Ирак ба Америкийн харилцаа бодит байдал дээр ямар байгааг харуулсан нууц мэдээллийг илчлэх гэж байгааг америкчууд олж мэджээ. Тэгээд Хальбусыг явуулж, экс Ерөнхий сайдад мэдэгдэл хийх боломж олгохгүй байх даалгавар өгсөн гэж байна.
Хальбуси ч даалгаврыг сайн биеүүлсэн. Тэрээр эхлээд Абдул-Махдийг үг хэлэх үеэр микрофоныг нь унтраасан. Дараа нь, хуралдааныг шууд дамжуулахаа зогсоохыг шаардсанд ёсоор болгосон. Ингэснээр Абдул-Махдийн ил болгосон нууц мэдээллийг олон нийт сонсох боломжгүй болсон. Үүний дараа Хальбусын болон парламентын бусад гишүүд Абдул-Махдийн хажууд суугаад ямар ч бичлэг хийлгүй, жинхэнэ цензургүй яриа өрнүүлсэн аж.
2. Абдул-Махди юу ярьсан бэ? Тэрээр америкчууд улс орныг нь юу ч үгүй болгож хаячихаад одоо газрын тосны орборлолтын орлогын 50 хувийг өгөхгүй бол дэд бүтэц ба эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхээс татгалзаж байна гэж мэдэгдсэн. Америкчууд газрын тосноос орж ирэх орлогын 50 хувийг шаардахад Абдул-Махди татгалзсан байна. Тэрээр “Ийм учраас би Хятадад айлчилж, бүтээн байгуулалтын талаар тэдэнтэй чухал гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэтэл намайг эргэж ирсний дараа Трамп утсаар ярьж, гэрээг цуцлахыг шаардсан, татгалзахад миний эсрэг асар хүчтэй жагсаал цуглаан хийлгэж, миний сууж яваа хөлөг онгоцыг живүүлнэ гэж сүрдүүлсэн” гэжээ.
3. Үнэхээр ч ийм зүйл болсныг бүгд мэдэж байгаа. Энэ талаар Абдул-Махди ярихдаа “Тэгээд үнэхээр миний эсрэг асар хүчтэй жагсаал цуглаан гарч эхлэхэд Трамп ахин утсаар яриад шаардлгыг нь биелүүлэхгүй бол тэнгисийн явган цэргийн мэргэн буучдыг өндөр барилгууд дээр суулгаад жагсагчдын болон аюулгүй албаны хүмүүсийг түүж буудан дарамт үзүүлэх болно гэсэн. Тэгэхэд нь би ахиад татгалзаж бас огцрох өргөдлөө өгсөн бөгөөд түүнээс хойш ч америкчууд Хятадтай байгуулсан гэрээг цуцлахыг шаардсаар байна. Гэтэл жагсагчид ба аюулгүйн албаныхныг гуравдагч хүчин мөрдөн агнаж байгаа тухай манай Батлан хамгаалахын сайд олны өмнө мэдэгдэхэд (Трамп бас түүнд заналхийлсэн) Трамп ээлжит удаагаа над руу залгаад эсэргүүцэлд оролцож байгаа гуравдагч хүчний тухай ярьсан хэвээр байвал намайг болон Батлан хамгаалахын сайдын ална гэж заналхийлсэн” гэжээ.
4.Өөрөөр хэлбэл энэ бүх холион бантангийн цаад учир нь АНУ нь Иракаас газрын тосны борлуулалтаас олсон мөнгөнийхөө 50 хувийг шаардаад, цаадуул нь татгалзаж бүтээн байгуулалтын ажлыг дуусгах гэрээг Хятадтай байгуулсны дараа үүсжээ. Тэд Ерөнхий сайдад дарамт үзүүлэхийн тулд эхлээд суннаг дагагчдаас бүрдсэн эсэргүүцлийн жагсал зохион байгуулсан. Мэдээж шударга ёс, ардчиллын төлөө, авлигын эсрэг гэсэн уриатайгаар. Дараа нь Ерөнхий сайд нь гүрийсэн хэвээр байсанд жагсагчид болон цагдаа нар руу мэргэн буучид явуулан буудаж эхэлсэн. Ингээд ч амжилтад хүрэхгүй болохоор шиаг дагагчид буюу экс Ерөнхий сайдын талыг баримтлагч хүчинд агаараас цохилт өгсөн. Нөгөөдүүл нь хариу болгож Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам руу дайрсан. Хариуд нь Трамп нь Иракийн шиаг дагагчдын нэг удирдагч ба Ираны тусгай хүчний даргыг алах тушаал өгсөн.
Ахмед аль Хазражи https://twitter.com/Ahmedzehzeeh222
1 comment
Америкийн үнэн царай булангийн орнуудын зовлон газрын тосноос нь л болж байгаа. Америкаар тэжээлгэсэн манай хүзүүгүй ерөнхийлөгч, хүзүүтэй Ерөнхий сайд нар бүгд америк боловсролтой тэдний утсан хүүхэлдэй, эзнийхээ даалгавараар монголыг сүйрүүлсэн хүмүүс