Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн даваа гарагт Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн бөгөөд өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.
Үүнээс гадна Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Засгийн газраас өргөн барьсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэх юм байна.
Түүнчлэн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдах бөгөөд хэлэлцэх асуудал нь одоогоор тодорхойгүй байна.