Ирак дахь Айн Ассад агаарын бааз руу газар-газар ангиллын “хэдэн арван” пуужин харвасан тухай мэдээллээ.
Энэ нь тус улсын нөлөө бүхий генерал Кассем Солейманигийн амийг хөнөөсөн аллагын өшөө авалт болохыг Ираны төв телевиз тайлбарлажээ.
АНУ-ын зүгээс одоогоор Ираны цохилтын талаар мэдээлэл өгөөгүй байна.
Цохилтын талаар засгийн газар мэдээлэл авсан бөгөөд үйл явцыг анхааралтай ажиглаж байгаа тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм мэдэгджээ. Айн Ассад бол Иракийн баруун Анбар мужид оршдог агаарын бааз юм. 2003 онд Саддам Хусайны дэглэмийг унагах дайны үеэр АНУ-ын цэрэг анх энд байрлаж байжээ.
Сүүлд Исламын Улс бүлэглэлтэй хийсэн дайнд уг баазыг ашиглаж байв. Генерал Солейманигийн нэрээр нэрлэсэн уг пуужингийн цохилтыг Ираны Хувьсгалт Гвардын агаарын зэвсэгт хүчин зохион байгуулжээ. Ираны төв телевиз цохилтын үр дүнгийн талаар удахгүй мэдээлэх тухай зарласан байна.
[fbvideo link=”” width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]