2020-01-06 12:281min01

С.Батцэцэг “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ баталгаажууллаа

eedd178109dd2f5e3ecf4f101039006a

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд үргэлжлэн явагдаж байна.

Тус тэмцээний 68 кг (5): 1. Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2. Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) 3. Очирбатын Насанбурмаа (Женко) нар эхний гурван байрыг эзэллээ.

Энэ жинд таван бөх тойргоор барилдснаас “Токио-2020” олимпийн наадамд эрхийг авчираад буй хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг өнөөдөр ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт гавьяат тамирчин О.Насанбурмааг цэвэр ялснаар Монгол Улсын аваргаар найм дахь удаагаа тодорсноос гадна “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулав.

Улсын аваргын өмнө багш, дасгалжуулагчид удтал хэлэлцэж, “Нур-Султан-2019” ДАШТ-ээс олимпийн эрх авсан тамирчин хэрэв улсын аваргад түрүүлбэл олимпийн наадамд шууд оролцуулна гэсэн шийдвэрийг гаргасан юм.

Дэлхийн найман медальтай манай хоёр шилдэг бөхийн барилдаан тун сонирхолтой өрнөж О.Насанбурмаа гавьяат 9:0-ээр хошуучилж байсан ч С.Батцэцэг шийдсэн давуулж шидэх мэхээ даацтай хийж цэвэр ялсан. Энэ жинд мөнгөн медалийг ОУХМ Э.Дэлгэрмаа хүртэв.

Тэрбээр өчигдөр гавьяат тамирчин О.Насанбурмааг 3:1-ээр, ОУХМ “Алдар”-ын Э.Даваанасанг цэвэр ялж хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг 3:5-аар илүүрхэж яваад цэвэр даруулсан билээ.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2020-01-08 13:24 at 13:24

    Барилдааныг үзсэн. Аргагүй л хоёр том аваргын барилдаан өрсөлдөөн болсон. Гэхдээ л Батцэцэг цэвэр ялсан. Олимпийн эрхийн өөрөө олж ирсэн бас өөрөө олимпод зодоглох боллоо. Амжилт хүсье. Цагаан хар хэл ам холуур байх болтугай.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй