Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураамжаа энэ сараас эхэлж төлнө.
Автомашины улсын дугаарын сүүлийн тоо 1 болон 6-аар төгссөн бол та нэгдүгээр сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсаар дамжуулан, цаг хугацаагаа хэмнэж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой.
Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломтой.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргана. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ
№ | Авто тээвэрийн болон өөрөө явагч хэрэгсэлийн төрөл |
Албан татварын хэмжээ /төгрөгөөр/ |
1 | 2 дугуйтай мотоцикл | 2,500 |
2 | 3 дугуйтай мотоцикл | 4,000 |
3 | Суудлын авто машин:
а/ 2001 см3 хүртэл |
/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд тєгрєгєєр/ 24 27 33 |
4 | Микробус /15 хүртэл суудалтай/ | 50,000 |
5 | Автобус | 62,400 |
6 | Ачааны машин: 1/ 1 хүртэл тооны даацтай 2/ 1-2 тн-ын даацтай 3/ 2-3 тн-ын даацтай 4/ 3-5 тн-ын даацтай 5/ 5-8 тн-ын даацтай 6/ 8-10 тн-ын даацтай 7/ 10-20 тн-ын даацтай 8/ 20-30 тн-ын даацтай 9/ 30-40 тн-ын даацтай 10/ 40-50 тн-ын даацтай 11/ 50-60 тн-ын даацтай 12/ 60-70 тн-ын даацтай 13/ 70-80 тн-ын даацтай 14/ 80-90 тн-ын даацтай 15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100-тн-оос дээш даацтай |
30,000 45,000 55 000 75,000 120,000 135,000 150,000 210,000 270,000 330,000 420,000 480,000 540,000 600,000 660,000 720,000 |
7 | Тусгай зориулалтын автомашин | 16,000 |
8 | Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл | 18,000 |
9 | Бага оврын трактор | 8,000 |
10 | Чиргүүл / даацын 1 тонн тутамд / | 8,000 |
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР
Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн ангилал |
Бензин хөдөлгүүртэй | Дизель хөдөлгүүртэй | Жилд ногдуулах Төлбөр ( төгрөгөөр ) |
|
СО2хийн Ялгарал(г/км) |
СО2 (%) | Хөдөлгүүрийн багтаамж(см3) | ||
А | 121-180 | 5.5-8.0 | 1500 хїртэл | 1,800 |
Б | 181-250 | 8.1-10.5 | 1501-2500 | 2,100 |
В | 251-350 | 10.6-12.0 | 2501-3500 | 3,500 |
Г | 351-500 | 12.1-13.5 | 3501-4500 | 5,000 |
Д | 501-750 | 13.6-14.5 | 4501-5500 | 7,500 |
Е | 751-ээс дээш | 14.6-ээс дээш | 5501-ээс дээш | 9,500 |
АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ХУВЬ ХЭМЖЭЭ /ТӨГРӨГӨӨР/
№ | Тээврийн хэрэгслийн ангилал | Хувь хэмжээ | |
1 | Суудлын | Такси | 30,000 |
2 | Бусад /2000 см3 хүртэл/ | 20,000 | |
3 | 2001-3000 | 30,000 | |
4 | 3001 дээш | 40,000 | |
5 | Ачааны | 1 тн хүртэл | 40,000 |
6 | 1-2 тн | 45,000 | |
7 | 2-3 тн | 50,000 | |
8 | 3-5 тн | 55,000 | |
9 | 5-8 тн | 60,000 | |
10 | 8-10 тн | 65,000 | |
11 | 10 тн-с дээш | 70,000 | |
12 | Автобус | 15 хүртэл | 40,000 |
13 | 15-аас дээш | 60,000 | |
14 | Цистерн | 50,000 | |
15 | Тусгай | 40,000 | |
16 | Чиргүүл | 30,000 | |
17 | Механизм | Тээвэр үйлчилгээний | 60,000 |
18 | Технологийн | 60,000 | |
19 | Бага оврын | 30,000 | |
20 | Мотоцикл, мопед | 2 дугуйт | 10,000 |
21 | 3 дугуйт | 10,000 |