Австралид дэгдэж буй ойн түймрийг унтраахаар тэмцэж байх үеэрээ амиа алдсан сайн дурын гал сөнөөгчийн эр зоригийн одон медалийг 1 настай хүүд нь гардуулан өгжээ.
32 настай Жеффри Китоны гаргасан хичээл зүтгэлийг үнэлэн нэхэн олгож буй шагналыг түүний хүү 19 сартай Харви Китон авсан байна. Дүрэмт хувцас өмссөн бяцхан хүү аавынхаа шагналыг авахдаа соосог хөхөж байжээ.
Ж.Китон өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд гал сөнөөх машинтайгаа явж байх үед дээрээс нь мод унасны улмаас осолдож амиа алджээ. Тухайн үед түүний хамтрагч, сайн дурын гал сөнөөгч, 36 настай Эндрю О’Дуайер мөн амиа алдсан байна.
Шинэ Өмнөд Уэльс мужийн Гал түймэртэй тэмцэх газрын комиссар Шейн Фицсиммонс оршуулгын ёслолын үеэр сайн дурын гал сөнөөгчийн шагналыг гардуулсан бөгөөд уг арга хэмжээнд Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мөн оролцжээ.
МОНЦАМЭ