2020-01-03 17:471min00

УЕПГ-ын урд замыг тодорхойгүй хугацаагаар хаажээ

olloo_mn_1565830661_zamhaa

Улсын ерөнхий прокурорын газрын урд замыг өнөөдөр буюу 2020.01.03-ны өдрийн 13.00 цагаас тодорхойгүй хугацаагаар хаалаа.

Тээврийн цагдаагийн албанаас “Дулааны шугамд гэмтэл гарсан тул Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Хуульчдын гудамж УЕПГ-ын урд замыг, шугам засварын ажил хийхээр хаагаад байна. Иймд иргэд, жолооч та бүхэн уг замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна” гэж мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй