Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг Засгийн газраас өргөн барина гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж Засгийн газарт ирсэн бөгөөд ирэх даваа гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслийг өргөн барих юм байна. Энэ ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, тооцооллыг хийж байгаа аж.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Зээлийн дарамттай холбоотой асуудалд төр засаг анхаарахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байна. Зарим ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар энэ асуудалд хариу үйлдэл үзүүлье хэмээн гарсан шийдвэр гэж ойлгож байна. Хууль зүйн яам, Сангийн яамны саналыг авч нэгтгээд мэргэжлийн байнгын хороодоор орсны дараа ямар байдлаар шийдэх нь эдийн засагт эрсдэлгүй байх талаар ярьсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой” гэсэн юм.
Мөн тэрбээр Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ-д мөнгө, алтны нөөцийг тодорхойлсон бөгөөд улсад 2 их наяд гаруй төгрөгийг төвлөрүүлэх боломжтой гэв.
4 comments
Ахмадаа алаг үзэхийн оронд доод хэмжээг 500 мянга болгоод өг гишүүд та нар 310 мянгаар 1 сар амьдраад үз л дээ
Дэлхийд монголоос өөр ийм бага тэтгэвэр авдаг улс байхгүй байна 90 оноос өмнө ахмадууд хангалттай тэтгэвэр авдаг байжээ 20 онд МАН АН аас салж амарцгаая
Тэтгэврээ тэглүүлчихээд маргаашнаас нь дахиад авах уу? Энэ шударга зөв үү? Яаж ч байсан яадгийм бэ гэж байгаа юм уу.
Энэ буруу амлалтаасаа яаж эвтэйхэн гарна даа. Үндсэн хуулийг бүх ард түмнээр батлана гэж баларсан шийдвэрээсээ арай гэж гарсан. Эдийн засгийг нураах зорилготой Женкод хөтлөгдсөн зандан, хүрлээ хоёр нүглийг нь үүрнэ дээ. Сүрэл дагуулсан шийдвэр!