Тээврийн цагдаагийн газраас 4 хоногийн замын нөхцөл байдлын талаар мэдээллээ. 2019 оны 12-р сарын 30-ны өдрөөс 2020 оны 01-р сарын 02-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1110 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 878-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтэж бэртсэний 3 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
• Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11
• Мөргөлдөх хэлбэрээр-4 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал
2019.12.30-ны өдөр 13:45 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р баг “Орхон гол” гэх газар /Сумын төвөөс урагш 5 км/-т асфальтан замд Toyota land cruiser маркийн автомашин Toyota Voltz маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 47 настай, эмэгтэй Г нас барсан.
2020.01.02-ны өдрийн 08:52 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р баг “Цагаан хясаа” гэх газар /Сумын төвөөс хойшоо 88 км-т/ асфальтан замд Hyundai Sonata маркийн автомашин онхолдож, зорчигч 26 настай, эрэгтэй Б нас барсан.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 23 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 26,3 хувиар буурсан бол нас барсан хүний тоо 2 дахин өссөн байна.
Энэ 7 хоногт дуудлага, мэдээллийн тоо багассан ч гарсан зам тээврийн ослын хор уршиг улам нэмэгдсэн байна. Иймд иргэд, жолооч та бүхэн оюутан, сурагчдын амралт эхэлж замын хөдөлгөөн сийрэг болсон энэ үедг ТЦА-аас анхааруулж байна.