Монголын зохиолчдын эвлэлээс 37 дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Болор цом” яруу найргийн наадам маргааш буюу нэгдүгээр сарын 04-нд Багануур дүүрэгт эхэлнэ.
Өнгөрсөн жилийн тус наадамд Дорноговь аймагт болж, тэргүүн найрагчаар Б.Баттулга тодорсон билээ. 2020 онд Багануур дүүргийн түүхт 40 жилийн ой тохиож буй тул Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг “Гүн Галуутай”-д зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар Багануур дүүргийн ЗДТГ, хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ, МЗЭ ажиллаж байна.