Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин 2020 оны сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгсөн бөгөөд МАН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна.
Тэрбээр Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан төдийгүй Хасбанканд ажиллахын өмнө Казахстаны Жэй Эс Си Казкоммерс банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захиралын алба хашиж байсан юм.
Харин Казахстанд очихоосоо өмнө Нидерланд, Америк, Англи гэх мэт бизнес санхүүгийн төв улс орнуудад мэргэжлээрээ удирдах албанд томилогдож олон улс дамнасан томоохон төслийн хөрөнгө оруулалтыг нь хариуцан ажиллаж байсан аж.
Сонирхуулахад Г.Амартүвшин нь Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Бямбын Ренчин гуайн зээ хүү юм.
1 comment
Энэ залууг сонгуульд джмжих юмсан