-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээ мэдэгдлээ. Та тэтгэврийн зээлийн талаар судалгаа хийж байсан. Энэ асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Халамжийн бодлогын нэг хувилбар л байна. Төрийн халамж зөв хүндээ очих ёстой. Хавтгайруулаад халамжлаад байвал үр дагавар нь аюултай. Бэлэнчлэх сэтгэлгээтэй, арчаагүй хүмүүс л нийгэмд бий болно. Тэтгэврийн зээл тэглэхэд ялгавартай, гэхдээ судалгаатай хандах хэрэгтэй. Төр засаг юу хүсэж байна, түүн рүүгээ чиглэсэн арга хэмжээ авах ёстой. Тэтгэврийн зээл тэглэх нь зээл авахгүй байх шалтгааныг арилгахгүй учраас тэр хүмүүсийн амьдралд онцгой өөрчлөлт гаргахгүй. Зээл тэглэх мөнгөөр хүмүүсийн амьжиргааг урт хугацаанд, тогтвортой дээшлүүлэх арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Жишээ нь, тэтгэврийг нь нэмж болно. Тэгээд ч зээл аваагүй нь хохирч болохгүй. Төрийн бодлого бүгдэд тэгш, жигд хүртээмжтэй байх ёстой. Нөгөө талаар тэтгэврийн зээлийг тэглэвэл ирээдүйн тэтгэвэр авагчдад ямар үлгэр, дуурайлал үзүүлэх вэ гэдэг талаас нь бас бодолцох хэрэгтэй.
-Өнөөдрийн байдлаар 770 тэрбум гаруй төгрөгийн тэтгэврийн зээл бий гэх мэдээлэл байна. Энэ зээлийг тэглэх амлалт зээлтэй хүмүүст сайхан сонсогдож болох ч үр дүн нь ямар байх вэ. Төгрөг үнэгүйдэх нь ээ?
-Тэтгэврийн зээлтэй хүмүүс баярлаж хүлээж авах нь мэдээж хэрэг. Гэхдээ судлаачийн хувьд би тэтгэвэртэй холбоотой асуудалд арай өөр бодолтой байдаг. Тэтгэврийн зээлийн хүрээнд хийсэн судалгаанаас зээл олгох хэрэггүй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Учир нь тэтгэврийн зээл олгож байгаа нь хөгшчүүдийг дэмжих биш улам ядуу болгож байна. Эдийн засаг, мөнгө санхүү, төсвийн том шийдвэр гаргахад Монголбанк, Засгийн газартай зөвшилцөх ёстой.
Манайд төсөв болон мөнгөний бодлогын уялдаа маш сул байж ирсэн. Тэтгэврийн зээлийг тэглэх нь арилжааны банкуудад ашигтай байж болох. Зээл нь төлөгдөнө, дахиад зээл гарна. Тэтгэврийн зээл тэдэнд ашигтай, дээрээс нь хамгийн эрсдэл багатай байдаг. Хэрэв энэ шийдвэр албажвал тэтгэврийн зээлээ тэглүүлж байгаа ахмадууд болон банкуудтай төрөөс хэлцэл хийх хэрэгтэй. Хэлцлийн утга нь, бизнес хийхэд хөшүүрэг болох ямар нөхцөл байж болохоор байна вэ гэдгийг оруулсан заалттай тэтгэврийн зээлийн нөхцөл гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч орлого бүтээхэд нь чиглэсэн нөхцөлтэй байх хэрэгтэй. Эсвэл зээлсэн мөнгөөрөө цагаан сараар зөвхөн үндэсний үйлдвэрийн бараа худалдан авах ч гэдэг юм уу. Тэтгэврийнхний амьжиргааг дээшлүүлэнгүүтээ улс оронд ашигтай байх тийм өөрчлөлт хийх хэрэгтэй л дээ.
-Тэтгэврийн зээлийн талаар хийсэн судалгааныхаа талаар та ярихгүй юү?
-Зээлийн зориулалтаас нь харахад, олонх нь хэрэглээнд, багахан хэсэг нь үр хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулж байсан. Хэрэглээнд нь тэтгэвэр хүрэлцэхгүй учраас л зээл авч байна гэж ойлгож болно. Маш бага хэсэг нь бизнест зориулж авсан. Судалгаагаар тэтгэврийн зээлийг хүүхдүүд, хамаатан садан ойр дотны хүмүүс нь хэрэглэдэг, зээлийн хугацаа нь дуусангуут сунгуулдаг дүр зураг түгээмэл харагдсан. Судалгаанд оролцсон ахмадууд тэтгэврээ зээлсэн учраас цай, сүү, эм тариа, хүүхдийн ам хуурах чихэр, жимс ч авах мөнгөгүй болсон гэж хариулж байсан.
-Ер нь манайд тэтгэврийн системийг ямар байдлаар хөгжүүлбэл оновчтой юм бэ?
-Энэ их чухал. Өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээдэг тогтолцоо үгүйлэгдэж байна. Тэтгэвэрт гарахдаа эртнээс бэлтгэдэг тогтолцоо хэрэгтэй. Хувийн тэтгэврийн сан бий болгоход санаачилгатай байх тогтолцоо чухал байна. Бүх зүйлийг төрд үүрүүлж болохгүй. Олон орны олон зуун жилийн туршлагаар бий болгосон, амьдралаар шалгагдсан тогтолцоонууд байна. Тэдгээрээс Монголын хөрсөнд суусан тогтолцоо бий болгох нь зүйтэй юм. Энд нэг зүйлийг онцолмоор байна. Хийснийхээ хэрээр авдаг байх тогтолцоо чухал.
-Манай улстөрчид худал амлалт, хоосон улс төр хийж, эдийн засгаа сүйрүүлж буй жишээ олон байна. Улстөрчид хариуцлагагүй мэдэгдэл хийснээс үүдэж хохирогч нь ард түмэн болж байх. Энэ байдалд цэг хатгахын тулд яах ёстой юм бэ. Асуудалд шинжлэх ухаанчаар хандах үгүйлэгдсэн цаг хугацааг бид нийтээрээ туулж байна?
-Улстөрчид улс орныг хөгжүүлэх талаасаа бус, ядуу ард түмэнд тохируулж амлалт өгдөг. Ядуу хүмүүст зориулсан өдөр хоног аргацаах амлалт нь тэднийг хуурахад амар байдаг. Ард түмнийг ядуурлаас гаргах зөв арга хэмжээ энэ цаг үед их чухал байна. Ер нь дорвитой, урт хугацааны, үр ашигтай арга хэмжээ авах хэрэгтэй. Ажиллаж байгааг нь урамшуулдаг, хийх бүтээхэд түлхэц өгсөн арга хэмжээ улс орныг хөгжүүлж, ядуурлыг бууруулна. Судалгаанд суурилсан бодлого явуулахгүй байна. Жишээ нь, тэтгэврийн зээл олгосноороо ахмадуудын амьжиргааг дээшлүүлэх үү, дордуулах уу гэдгийг судалсны дараа шийдвэр гаргадаг байх ёстой. Сонгуульд зориулж асуудалд хандвал улс орон, ард иргэд хохироод үлдэнэ.
Үргэлжлэлийн NPOST.MN сайтаас
8 comments
Зээлийн талаар өөрөө хийж чадахгүй болохоор өрөөлийн хийсэнд атаархаж, тамын тогооны үлгэр гаргаж,нэг их мэргэн цэцэн,мэдлэгтэй хүн болох гэж ядах юм даа, хөөрхий зайлуул даа. Тийм сүрхий юм бол удаа дараалан луйварчдын өрийг өршөөж байхад хаана юу хийж байсан юм. Элбэгдорж гадаадын луйварчинг өршөөл үзүүлээд явуулж байх ү£д яагаад дугараагүй юм. ..Хийрхэгч ээ гэж зайлуул
Зөв зүйтэй санааг дэмжиж байнаа харин асуудлыг олон талаас нь судалж, ярилцаж, үндсэн хууль-хүний эрх-хууль эрх зүй-бодит амьдрал гээд бүхий л талаас нь авч үзэх шаардлагатай нь бас үнэн зөвд ойрхон байх боловуу. Асуудлыг тэтгэвэрийг тэглэх нь буруу гэдэг талаас нь мөн түүний зөв гэдэг талаас нь бас авч үзэх ёстой байхаа
Тэтгэврийн зээл авах хүсэлтнүүд авсандаа атаархалаа гэдэг нэр томъёо гаргаж байна. Өөрсдөө гайгүй амьдарч зээлгүй яваадаа атаархаад байгаа юм бишүү?
Өндөр зээлййг санаатай авчихаад ингэж үймүүлж байгаа хүмүүс байж болох юм. Сайн шалгаж судлах хэрэгтэй.
Herev tegleh ni tiim hetsuu ballval tetgeverin dood hemjeeg 600gaas 700 bolgo tiim tetgever avagchid l zeelgui bgaa
Тиймээ би өндөр тэтгэвэртэй. Сард сая төгрөгийн тэтгэвэр авдаг. Уулын үйлдвэрт 36 жил ажилласан. Тэгээд юу гэж! Тэгсэнч гэсэн тэтгэврийн зээлийг хамгийн урт хугацаагаар авсан. Яадаг юм. Яах гэж авсан гэжүү. Хөгжлийн бэрхшээлтэй группэд байдаг өрх толгойлсон охиноо орон байртай болгох гэж. Тэглээд өгвөл дахиад зээлнэ. Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө юу ч хийхэд бэлэн . Зээлтэй хүн үхвэл зээлийг нь төлүүлэхгүй гэвэл зээл аваад үхэхэд ч бэлэн байна. Та нар ч гэсэн тэгэхгүй юу. Одоо намайг муулж хараалдаа. Надад хамаагүй
Baga tetgevertee ulsuudin tetgevriig oirtuulj neneech dee.Tetgever ni hureltsdeggui bolohoor zeel avahaas yah yum.Tsagaan sar gej neg hugshchuuliig tsulmusun bayar baina shtee.Ene uer hugshchuul zeel.avch taardag.Uruvdmuur shuu dee.
Тэтгэвэрийн зээл хаан банк л өгдөг! Хаан банкны талыг эзэмшигч япон өөрийнхөө хувь эзэмшлийг зарах гэж байгаатай холбоотой! Энэ зээл тэглэх асуудал!