Польшийн Цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж буй иргэдийн жагсаалтад Франц Улсад суугаа элчин сайд А.Баттөрийн эхнэр Ц.Баярмаа, мөн зөвлөх М.Батсайхан нарын нэрс одоог хүртэл байсаар байна.
Тэднийг Польш Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, тамхины хууль бус наймаанд оролцсон. онцгой албан татвартай бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг үндэслэлээр сурвалжилдаг бөгөөд Польшийн Цагдаагаас эрэн сурвалжлагдаж буй гэх 68 иргэний жагсаалт нийтэд ил болсноос хойш ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн М.Батсайхан зөвлөхийн албан тушаалыг түдгэлзүүлж шалгаж байгаагаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хурал дээр мэдэгдэж байсан.
Гэтэл Францад байгаа иргэдийн яриагаар М.Батсайхан зөвлөх ээлжийн амралтаа авсаны дараа ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байгаа аж. Хэрэв түдгэлзсэн бол М.Батсайхан өөрийн хувийн чармайлтаар ажлаа хийж байгаа эсвэл Д.Даваасүрэн дарга худлаа ярьсан болж таарах нь. Энэ бүгдээс үзэхэд ТНБД Д.Даваасүрэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр хууль бус наймаанд нэр холбогдсон дипломатуудад хариуцлага тооцон, ажлаас халж байгаа гэсэн мэдэгдлийг УИХ-ын гишүүд, ард иргэдэд зориудаар худал мэдээлэн М.Батсайхан найзыгаа хайцаалсан болж таарч байна.
М.Батсайханыг Францын томоохон хотуудад хулгай хийдэг Монгол иргэдтэй холбоотой байдаг, хамтран ажилладаг тухай мэдээлэл мөн байдаг. Тэрээр Франц Улсад элчин сайд байхдаа хулгайн барааг нааш цааш борлуулахад нь тусалдаг, уг тусламжийн хариуд шан харамж авдаг тухай мэдээлэл байгаагаас гадна ЭСЯ-ны хуурамч тодорхойлолтыг /Монгол Улсын иргэн биш гэж тодорхойлсон Францын цагдаад баригдсан хулгайч нарт зарж байсныг хүмүүс гэрчилдэг байна. Тэрээр иймэрхүү нэг тодорхойлолтыг 1000-1500 еврогийн ханшаар цааш худалддаг ба одоог хүртэл уг хууль бус ажиллагааг хэрэгжүүлдэг байна.
2 comments
Dampuursan doo ugaasaa
ENE GADAAD HARILTSAANII YAMAA HULGAICH OFFSHORCHIN ULBE OGTONO SHIG HULGAICHAAS N EHLEED YNZLAACHEE ZAILUULAACHEE DELHIIN SHIVSHIG BOLJ AMDRAH ESTOI YM UU Mongolchuud…