“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр ажлаасаа чөлөөлөгдлөө
2019-12-31 13:15

Сонгуулийн тухай хуулийн дагуу төрийн албан хаагч 2020 оны нэгдүгээр сарын 01-ээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай.
Харин нэгэн төрийн өмчийн газрын дэд захирал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр тус компанийн Бизнес хөгжлийн асуудлыг хариуцан ажиллаж байсан юм.