АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өчигдөр орой ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг хойшлуулашгүйгээр дайчлан барилчилжээ.
Түүнийг “БНХАУ-ын нэг иргэний хамт баривчилсан, харин хэчнээн юаны авлига авч байгаад баригдсан гэдгийг одоогоор хэлэх боломжгүй байна” хэмээн эх сурвалж хэллээ.
Албан бус мэдээллээр тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км автозамыг тавихаар сонгон шалгарсан БНХАУ-ын компаниудаас их хэмжээний авлига авах гэж байгаад ийнхүү үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн АН-3 зэрэглэлийн автозамыг анх Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр эхлүүлж байсан боловч Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газар хоорондын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ээр нийтдээ 137 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр болсон юм.
Ташрамд хэлэхэд, 2019 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байсан боловч хугацаандаа ашиглалтад ороогүй уг автозамын тендерт шалгарсан компаниудаас авлига авч байгаад баригдсан Халтар овогтой Оргил-Эрдэнэ нь 2016 оны наймдугаар сарын 29-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн даргаар томилогдож байсан юм байна.
Livetv.mn
5 comments
60 тэрбумын сүлжээ үргэлжилсээр
Myy noxoi nar. Darkhanii zamiig ingej gatsaaj bxgyi yu. Xoorxii xeden myangan xymyysiih xoxiooson bol
наад хулгайчаа сайн шалга архангайд бүх тендерийг луйвардаж авсаныг засаг даргатай нь хамт шалга
bas l sahal bat erdene iin hvn yum bn daa naanaa saihan yum yariad tsaanaa bvgd vhjeesen tosoviin hulgaich nar
vnen hydal ni medegdehgvi yum bitgii bichij bai.