Нийгмийн даатгалын байгууллагаас сайн дурын даатгуулагчиддаа чирэгдэл үүсгэхгүй байх зорилгоор гэрээний харилцааг дараах байдлаар зохицуулж байна. Үүнд:
1. Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд даатгуулсан иргэд гэрээний нөхцөлөө өөрчлөхгүй бол 2020 оны нэгдүгээр сард багтаан шимтгэлээ төлснөөр гэрээний хугацаа сунгагдсанд тооцно. /Шимтгэлийн хэмжээ-13.5 хувь буюу 2019 онд мөрдөгдөж байсантай ижил байна/
2. Сайн дурын даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс төлж байсан иргэдийн тухайд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420.0 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосонтой холбогдуулан энэ хэмжээнээс тооцож шимтгэлээ төлснөөр гэрээний хугацаа сунгагдсанд тооцно. /Сард-56700 төгрөг/
3. Сайн дурын даатгалыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс төлдөг байсан иргэд, шимтгэл төлөх хугацаа, сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоо өөрчлөх зэрэг гэрээгээ зайлшгүй шинэчлэх шаардлагатай иргэд, түүнчлэн анх удаа сайн дурын даатгалд хамрагдах бол харъяа Нийгмийн даатгалын хэлтэстээ өөрийн биеэр очихыг зөвлөж байна.
НДЕГ
19 comments
Eniig odoo tuluud here bna uuu
Bi l lav tuluhgui. Bolison shal hudlaa ed shig bn. Undarmaa met ni avaad idchihdeg yum bn le
Юу вэ одоо 53000болчихож бгаа юмуу. Хѳгийн новшнууд вэ. .Ажил орлогогүй хүмүүс ионголоор нэг байхад солиотой шийдвэр вэ яасан. Тѳлж хэрэг ч алга зүгээр
Ажил хий
Huwiin baiguulgad ajildag hvmvvs zarim ni huwiuraa tulj bgaa sh dee bas ajil hiih bolomjgvi ajil oldohgui hvmvvs zunduu bgaa gesen ch niigmiin daatgal tuluh heregtei bgaa sh dee
56700 юу бүр
за бүр шулчих юм байна л даа. сард тийм их мөнгө баячууд л юу юм гэхээс мань мэт шиг нь худлаа худлаа.
Хэвээрээ байж болоогүй юм уу.мөнгөгүй,орлогогүй хүмүүст хэцүү ш дээ.хичнээн хүн доод түвшингээс нь төлж байгааг судалж гаргасан тооцоо байна уу..ихэнх нь багаар төлж байгаа .аргаа барсан хүн л тэгнэ биз дээ.
Би лав өчнөөн төлөөд гутарсан. Энэ 10 сараас хойш төлөхөө зогсоосон. Ямар ч ашиг гарахгүй юмыг төлж яадийн
Arail undur bnaa ingej nemegdeed bxdaa yaadag ym be
Энэ нийгмийн даатгалыг манай хүн сайн дураараа олон жил төлсөн. Жил ирэх тусам төлдөг нд нэмэгдээд хэцүү бн. Нд төлж байснаас өөрсдөө банкинд хуримтлал үүсгэсэн дээр гэж бодоод одоо больсон. Хэзээ тэтгэвэр авна гэж төлж суухуу хүмүүсээ?!
Нэмээд л байхын яг ямар санаа байнаа. Төлөөд явж байсан. Одооч хэцүүдлээ, чанга байнаа хө гэж
ih bna
Нээрээ нэмээд байвал төлөхөө байя даа. Өөрөө гэртээ мөнгөө хадгалая хаха
Татвар төлөгч та нар минь нэгдээд эсэргүүцэж саналаа хэлье ажилгүй хүмүүс юугаараа төлөх вэ? Битгий амьдар гэсэнтэй ижил сонсогдож бна
Төрөөд 3 сартай ээжийн даатгалын 50%ийг улс даах нь юу болсон бэ
arai ih tuluh bson bna demjihgui bna
жил ирэх тусам л нэмэгдээд хэцүү юм бэ
нэмэгдээд байхаар хэцүү байна. Тэрний оронд хуримтлал бий болгож байсан дээр. Ядахнаа өвдсөн үедээ хэрэглэж болно