Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж, бусдыгаа манлайлсан нэр бүхий 100 гаруй иргэнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Засаг дарга С.Амарсайхан нар төрийн дээд одон медаль гардууллаа.
Энэ удаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн хүндэт медалиар тус тус шагналаа.
Шагнал гардуулах мөчид нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлж, салбартаа тэргүүлсэн эрхэм иргэд та бүхэндээ баяр хүргэж мэндчилье. Нийслэл Улаанбаатар хот 2019 онд олон ажил хийж амжууллаа.
Тухайлбал, утааны эсрэг тодорхой ажил хийсэн, үүний үр дүн ямар байгааг та бүхэн харж байгаа. Авто замын салбарт тодорхой ажлууд хийж амжуулсан. Замын цагдаагийн гүүрэн гарц, Баянзүрхийн гүүр, Налайхын авто зам гээд тодорхой ажлуудыг дурдаж болно. Нийгмийн салбарт ч гэсэн өөрчлөлт шинэчлэлтийн олон ажил хийснээс сургууль цэцэрлэг шинээр барьж, өргөтгөлүүд ашигладлтад оруулснаар гурван ээлжээр хичээллэлдэг асуудал шийдэгдсэн.
Сургуулийн автобус төслийг хэрэгжүүллээ. Энэ ажи маань олон нийтээс эерэг хандлага авч, үр дүнгээ өгч байгаад баяртай байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Улаанбаатар хотын амьдрах ухааныг өөрчлөх, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах эрх зүйн шинэчлэлийн эхний алхамыг хийсэн гэх мэтчилэн олон ажил өрнөлөө. Та бүхэн ч гэсэн өөр өөрийнхөө салбарт манлайллаа” хэмээлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ