Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга хээл хахуулийн хэрэгт холбогдон, саатуулагджээ. Тодруулбал, тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ бусдаас 20 мянган юанийн хахууль авсан хэрэгт буруутгагдан, шалгагдаж эхэлсэн байна.
Түүнийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд гүйцэтгэгчээр оролцож буй БНХАУ-ын компаниас их хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байгаа юм.