Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр (2017.05.14) МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй. Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлүүдийг дурдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэн үнэмлэх олгохоос татгалзсан.

Энэ шийдвэрийг гарсны дараа МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл шөнө болтол хуралдан тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших дараагийн хүнийг тодруулах асуудлыг хэлэлцсэн байна. Эх сурвалжийн мэдээгээр тус намаас Ерөнхийлөгчид С.Ганбаатар, инженер Н.Нацагням, Гавьяат хуульч С.Нарангэрэл, МХЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Шаравдорж нарын нэр яригдсан байна.

Гэвч намын дарга Н.Энхбаяр нэр дэвших сонирхолтой хүмүүстээ АН-ын дарга С.Эрдэнийн нэгэн адил дэнчин төлөх шаардлага тавьсан гэнэ. Энэ нь таван тэрбум төгрөг байсан. Их мөнгөний сураг нэр дэвших сонирхолтой хүмүүсийг “царцаасан” сураг дуулдаж байна. МАХН дараагийн нэр дэвшигчээ тодруулан, холбогдох бичиг баримтыг энэ сарын 17-ны дотор багтаан СЕХ-нд хүргүүлэх ёстой.

Д.ХАЛИУН

By updown

20 thoughts on “МАХН Н.Энхбаярын оронд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээс таван тэрбум төгрөгийн “дэнчин” нэхсэн үү?”
  1. Энхбаяр их монго нэхэж нэр дэвших бодолтой хумуусийг айлгаж байна аа гэдэг чинь М.Энхболдоос хоорхон монго аваад намаасаа нэр дэвшуулэхгуй байхаар тохирсон гэсэн уг биз дээ.

  2. Энэ Нацагням нам дамжсан нөхөр вэ. АН МАН одоо бүр МАХН-д ороо юу бурхан минь!!

  3. Энэ сонгууль ЭНХБАЯРын мөнгө олох хэрэгсэл мөнөөс мөн болой. Би л түүнд саналаа өгөхгүй.

  4. Төлөх боломжгүй мөнгө тулгадаг нь Энхбаярийн өмчлөлийн МАХН юм байна даа бүр дур гутчихлаа байна

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн