Оросын физикч, гэгээрүүлэгч, телевизийн хөтлөгч, “Дэлхийн шинжлэх ухаанд” сэтгүүлийн ерөнхий редактор , Оросын Байгалийн Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч Сергей Петрович Капица. Тэрээр 1973 оноос эхлэн олны танил болсон “Мэдээжийн – Гайхамшигтай” шинжлэх ухааны хөтөлбөрийг тогтмол удирддаг байв. Нобелийн шагналт, хоёр удаа Социалист хөдөлмөрийн баатар, академич Петр Леонидович Капица нарын хүү юм.
Ингээд Сергей Капицагийн хэлсэн ишлэлүүдээс заримыг нь хүргэе.
– Зөвхөн зөрчилдөөн л шинжлэх ухааны хөгжлийн түлхэц болдог. Тиймээс зөрчилдөөнийг нуун дарах бус тодруулж байх ёстой.
– Бүх зүйлийг мөнгөнд захируулбал бүх юм мөнгөөрөө л үлдэнэ, мөнгө сод бүтээл, нээлт болж чадахгүй.
– Телевиз хүмүүсийн харилцах маш хүчтэй хэрэгсэл боловч нийгэм дээрхи үүрэгтээ хариуцлагагүй ханддаг хүмүүсийн гарт байна.
– Хамгийн гол гайхамшиг нь – би амьдарсаар л байна.
– Костюм нь хүнийг сахилга батжуулж сэтгэл дотор нь зохион байгуулдаг. Сонсогч нар нь тэднийг харж чадахгүй ч БиБиСи радиогийн хөтлөгч нар нэгэн цагт смокинг гоёлын даашинзтай мэдээгээ уншдаг байжээ.
– Миний шашинтай зөрөлддөг ганц л асуудал бий. Бурханыг хүн зохиож бий болгосо гэхэд тэд зөвшөөрдөггүй юм.
– Соёлыг хүчээр ч хамаагүй суулгаж дэлгэрүүлэхгүй бол бид сүйрнэ.
– Хүн өчигдөр байснаасаа илүү ухаантай болоход юу ч саад болдоггүй.
– Удирдана гэдэг нь сайн хүмүүсд ажлаа хийхэд нь саад болохгүй байхыг хэлнэ.
Б.Ирээдүй