Оффшор бүсэд байршуулсан 74.9 сая ам.долларыг эргүүлэн татжээ

2019-12-27 12:081min
оффшор

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий иргэдийн оффшор бүсэд байршуулсан мөнгөн дүнгийн хэмжээ 87.9 сая орчим ам.доллар болоод буй юм.

Өнөөдрийн байдлаар үүнээс 74.9 сая ам.долларыг манай улс эргүүлэн татжээ. Харин нэг компанитай холбоотой 13.2 сая ам.долларын хэргийг шалгах ажил үргэлжилж байна.