Оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй дипломатчийн хэргийг илрүүлжээ

2019-12-24 11:54
01

Авлигатай тэмцэх газар Монгол Улсыг гадаадад төлөөлөн суугаа дипломатчийн оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй хэргийг илрүүлсэн байна. Тус дипломатчийг визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдийн дансанд шилжүүлж, усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй гэж АТГ үзэж байгаа аж.