2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 144,862,967 төгрөгийн үнийн дүн бүхий 333,390 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто импекс” ХК (AOI +14.90%) болон “Мандал Даатгал” ХК (MNDL +4.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Силикат” ХК (SIL -15.00%) болон “Эрдэнэт зандан” ХК (IND -14.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.24 хувиар өсч 18937.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,601,608,478,714.89 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг дараахь холбоосоор үзнэ үү http://mse.mn/mn/trade_history/2019-12-23
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ