Шинэ жилийн баяр тэмдэглэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зарим иргэн машин жолоодож, хүний амь нас, эрүүл мэндийг хохироох явдал гарсаар байна.
Цагдаагийн алба хаагчид хоногтоо гэмт хэрэг, зөрчлийн 1000 гаруй дуудлага хүлээн авч, хэргийн газар ажиллаж байгаа бол согтуу жолоочийн буруугаас болж жилд 1000 гаруй хүн гэмтдэг гэж холбогдог байгууллагын албан хаагч хэллээ.
Тиймээс байгууллага аж ахуйн нэгжүүд шинэ жилийн үдэшлэг зохион байгуулахдаа зохих журмыг баримталж, иргэд ч гэсэн хариуцлагатай байх шаардлагатай байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.