АТГ өнгөрсөн аравдугаар сарын 31-нд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнг нэгэн хувийн компанийн захирлын хамт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Түүнийг 2009-2017 онд “Эрдэнэт” үйлдвэрээс оффшор бүс дэх хэд хэдэн данс руу олон сая ам.долларын гүйлгээ хийсэн хэрэгт буруутган шалгаж байгаа.
Өнгөрсөн баасан гараг Ц.Даваацэрэнг эрүүл мэндийн шалтгааны улмаас гэсэн тодотголтойгоор батлан даалтад гаргажээ. Сэжигтэн Ц.Даваасүрэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.
3 comments
garch zugtaa gej l oilgogdoj bna shuu
Бас л гадаад руу явуулах байх даа
Одоо бас гадагшаа бултана.