Баянгол дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны шугамын худгаас 60 настай эрэгтэйн цогцос олджээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн хажууд дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр 13:16 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч ажиллажээ.
Цогцосыг гаргаж Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Н.БАТАА