“Христийн легионерүүд” хэмээх католик бүлэглэл бий болсон 78 жилийн хугацаанд номлогчид нь насанд хүрээгүй 175 хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Энэ тухай тус бүлэглэлийн сайтад гаргасан баримтад тэмдэглэсэн аж.
Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн олох нь “Христийн легионерүүд”-ийн семинарт суралцаж байсан 11-16 насны хөвгүүд юм байна.
Хүчирхийлэлд өртсөн 175 хүүхдийн дор хаяж 60 нь уг бүлэглэлийг үүсгэн байгуулагч Марсиаль Масиелийн хүчирхийлэлд өртсөн гэжээ. Нийтдээ 33 номлогч буруугаа хүлээсний 18 нь одоо ч “Христийн легионерүүд”-дээ албан үүргээ гүйцэтгэж байна.
“Христийн легионерүүд” хэмээх консерватив католик бүлэглэл нь 1941 онд Мексикт үүссэн юм. Энэ бүлэглэлийг үйл ажиллагаа явуулж байх хугацаанд 1300 гаруй эрэгтэй номлогч болжээ. Өдгөө тэд дэлхийн 21 улсад ажиллаж байна.
Энэ бүлэглэлийг олон жилийн турш бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн хэрэгт буруутгаж байсан юм. 2006 онд XVI пап Бенедикт энэ бүлэглэлийг үүсгэн байгуулагч Марсиаль Масиелийг удирдах албан тушаалаас нь халж, түүнийг бүх насаараа залбирал, нүглээ наминчлал дунд өнгөрөөхийг урилсан байна. Марсиель нь 2008 онд өөд болсон юм.
https://meduza.io/