“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн А.Эрдэнэбаярын “Орхигдсон ард түмэн” нэртэй номын нээлт “Интер ном”-ын дэлгүүрт өнөөдөр /2020.12.23/ боллоо.
Тус номын нээлтэд Соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очир, Гавьяат хуульч Ч.Шаравдорж, Гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв, Даяар Монгол хөдөлгөөн, Хөх-Монгол бүлгэмийн тэргүүн Хон Хэрээдийн Б.Энхбат, Яруу найрагч, орчуулагч Б.Хишиг-Ундрал, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх, Өмгөөлөгч Г.Батбаяр, “Хатан туул голоо хамгаалах, үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Г. Нямдаржаа нар оролцож мялаалгын үг хэлэв.
Зохиолч МАНАН бүлэглэлийн булхайг дэлгэж, уншигч олонд илүү таниулах, Монголын төр засгийн дүр төрхийг эл номоороо залуучуудад таниулахыг зорьсон аж.