Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотын “KD Jadhav” спорт цогцолборт болно.
Ирэх оны хоёрдугаар сарын 18-23-нд зохион байгуулагдах тус тэмцээн Энэтхэг улсад зургаа дахь удаагаа болох гэж байна.
Харин “Токио-2020” олимпийн наадмын эрх олгох Азийн бүсийн тэмцээн гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох гэнэ.