Вьетнам улсын Ханой хотод энэ сарын 15-нд нэгэн монгол иргэн халаасны хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Тэрбээр зүсээ хувилгах зорилгоор ойролцоох дэлгүүрээс шар өнгийн хүрэм шинээр худалдаж авч өмсөөд гарахад нь цагдаа баригджээ.
Мөн тэр БНСУ-ын жуулчны цүнхнээс хэтэвчийг нь хулгайлсан бөгөөд зүгээ өөрчлөн дээр дурьдсанаар зүсээ хувилгахаар хувцасны дэлгүүрт орсон аж. Цагдаа нар хохирогчийн эд зүйл болох 100 ам.доллар, 300 мянган вьетнам дон болон бусад бичиг баримтыг түүнээс хураан, жуулчинд буцаан өгчээ.
3 comments
Ийм юмнуудыг тэнд нь тэр улсын хуулийн дор хүмүүжүүлэх хэрэгтэй.
Нэр устай нь зарлах хэрэгтэй. Гэмт хэрэгтнүүд л нэг их нэр хүндээ хамгаалуулсан байх юм. Хохирогчидод эрхээ хамгаалуулах ёс байдаггүй юмуу?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бөөн юм болж ажлын байр бэлдэх юм. Энэ эрүүл залуучуудыг ажиллуулах нь зардал бага үр ашиг өндөр баймаар юм.