Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, нийт 3 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг хүлээн авч, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад олгосон билээ.

Тэгвэл өнөөдөр тус төслийн хүрээнд нийлүүлэгдсэн “Хээрийн удирдлагын штаб”-ын зориулалтаар ашиглагдах автомашиныг НОБГ-т хүлээлгэн өглөө.

Ингэснээр гамшиг ослын голомтод шууд удирдлагаар хангах, мэдээллийг түргэн шуурхай авах, дамжуулах боломж бүрдэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн