Австралийн засаг захиргаа Шри-Ланкаас дүрвэх хүсэлт гаргасан хүмүүсийг айлгахын тул тусгай зурхай гаргажээ.
Зурхайн ухаан Шри-Ланкад ихэд түгээмэл бөгөөд гэрлэх бараалхах, ажил хайх үедээ ч зурхай харж шийдвэр гаргадаг байна. Тиймээс ч зурхайд нумынхан үргэлж өр ширэндээ баригдах бол арслангууд харамслаар дүүрэн байна, үхрийнхэн хийсэн үйлдээ гэмших бол ихрийнхэн эхнэрийнхээ үнэт эдлэлийг алдана, мэлхийнхэнд гэр бүлийн асуудал үүснэ гэж айлгажээ.
Дүрвэгчдэд зориулсан зурхайд “Хэрвээ та өөрийн гэнэн тэнэгээсээ болоод хууль бусаар хил гаргагчдад итгэж, Австрали руу тэнгисээр дамжин хууль бусаар очихыг оролдвол таныг Шри-Ланк руу нь буцааж, та энэ аяллын төлөө өгсөн бүх зүйлээ алдах болно” гэж хилэнцийнхнийг анхааруулжээ.
Австралид хилийн хамгаалалтын чанга дэглэм үйлчилдэг. Тухайлбал, тус улс орогнол хүсээд завьтайгаар аялсаар эрэг нь хүрсэн хүмүүсийг ч тоож авч хэлэлцдэггүй юм байна.
Эх сурвалж:https://iz.ru