УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч хэлэлцүүлгийг түр хойшлуулж Сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.
Хэдийгээр Сонгуулийн хуулийг хэлэлцэн батлах гэж оролдсон ч гишүүдийн дунд нэлээн маргаан өрнөж, байнгын хорооны хуралдаанаар ойлголцолд хүрсэн томьёоллууд бүгд унаж байгаа учраас дахин байнгын хороогоор хэлэлцүүлэх хүсэлтийг С.Бямбацогт гишүүн гаргасан юм. Ингээд чуулганы танхимд гишүүд нэлээн бухимдал, маргаантайгаар өнөөдрийг хуралдааныг завсарлалаа.
Н.БАТАА