Сэргээшний асуудлаар барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан дөрвөн бөхийн эрхийг МҮБХ-ноос сэргээлээ.
Тодруулбал, Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар юм.
Дээрх бөхчүүд МҮБХ-ноос жил бүр зохион байгуулдаг “Дөрвөн уулын хишиг” барилдааны нэг болох Богд хан уулын хишиг барилдаанд тун удахгүй зодоглох аж.