Бүгд Найрамдах Украйн Улсад нисэхийн инженер, авто замын инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, Анагаах ухааны чиглэлээр суралцуулна.
Нэг. Тавигдах шаардлага
Бакалавр
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;
Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид суралцаж буй иргэн:
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн
Магистр сургалтад бүртгүүлсэн иргэд
Цахим өргөдөл
Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Хамгийн сүүлд ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;
Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
Англи хэлний түвшин тодорхойлох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт өгсөн бол хуулбарыг хавсаргах /Шалгалтыг 2018 оны 9 сараас хойш өгсөн байх/
Эссэ, Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (Монгол хэл дээр 500-аас цөөнгүй үгтэй байх);
Гурав. Бүртгэл
2019 оны 12 дугаар сарын 17-нээс 01 сарын 17-ны өдрийн 12.00 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийн цаасны тохиргоог А4 хэмжээтэй, 5МB илүүгүй, PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Бүртгэлийн хураамж 15,000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015431 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай мэдээллийг заавал оруулах шаардлагатай.
Дөрөв. Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтад оролцогч дараах шалгалтыг өгнө:
Бакалаврын сургалтанд бүртгүүлсэн иргэд математик, англи хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.
2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт Математик, 11:30 Англи хэлний шалгалтыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд тус тус зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.
Бүртгүүлэгч шалгалт эхлэхээс 30 минутаас 1 цагын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй.
Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэнд зарлана.
Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны /Зөвхөн зар дээр дурдагдаагүй мэдээллийг асууна уу/ утсаар өглөө 09-12.00 цагийн хооронд 51-267131 дугаараас авч болно.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ