Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Амарсайхан Монгол Улсаас Гадаад Улс оронд суугаа Элчин сайдуудтай уулзлаа.Уулзалтын эхэнд Хотын захирагч С.Амарсайхан Монгол улсаа гадаадад сурталчилан таниулах,хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг Монгол Төрийн Алтан аргамжаа гэгддэг Элчин сайдуудад Улаанбаатар хотын 380 жилийн ойн мэндийг хүргээд ажлын амжилт хүслээ.

Хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын өмнө шийдвэрлэх олон асуудал бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хөрөнгө мөнгөний боломж хязгаарлагдмал байдаг учраас бид гадна дотны хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллаж байна.Эрхэм Элчин сайдууд та бүхэнтэй хамтарч, үр ашигтай ажиллах боломжийг эрэлхийлж байна.

Ойрын таван жилийн хугацаанд нийслэлийн дэд бүтэц, хот байгуулалтын асуудлыг шинэ шатанд гаргахад ойролцоогоор 20 их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан. Үүнээс хамгийн багадаа 10 хувийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэх боломжтой гэдгийг онцлоод Нийслэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа.

Уулзалтын үеэр Япон, Унгар, Казахстан зэрэг улсад суугаа Элчин сайдууд Улаанбаатар хотын хог хаягдал, нийтийн тээвэр,оршуулгын газрыг цэцэрлэгжүүлэх зэрэг ажилд хамтран ажиллах боломж байгаа талаар санал солилцов. Хотын захирагч С.Амарсайхан бүх салбарт хамтран ажиллахад нээлттэй гэв. Улаанбаатар хот дэлхийн 42 хоттой хамтын ажиллагаатай ажилладаг юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн