Зимбабве Улсын шүүх Дэд ерөнхийлөгч Константин Чивегагийн гэргий, загвар өмсөгч асан Мэрри Мубайва нөхрийнхөө амь насыг хөнөөхийг завдсан, мөнгө угааж, луйвар хийсэн хэрэгт буруутгажээ.

2017 онд Зимбабвегийн дарангуйлагч Роберто Мугабег төрийн эрхээс зайлуулсны дараа Чивега дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших болжээ. Тэрээр дэд ерөнхийлөгч болохоосоо өмнө загвар өмсөгч бүсгүйтэй дотно харилцаатай байснаа сүүлд гэрлэсэн юм.

Гэвч дэд ерөнхийлөгч хүнд өвчин тусаж, хосуудын амьдралд зөрчил үүссэн байна. Өнгөрсөн долдугаар сард Константин Чевагаг биеэ эмчлүүлэхээр Өмнөд Африкт ирээд байхад гэргий нь хоёр ч удаа нөхрийнхөө эмчилгээг тасалдуулж, амийг нь хөнөөх оролдлого хийсэн тухай шүүхийн бичиг баримтад өгүүлжээ.

Нэг удаа тэр нөхрийнхөө биеийг муудаад байхад эмнэлэгт хүргэлгүй зориуд удаасан бол хоёр дахь удаагаа эмнэлгийн орон дээр байхад нь хорлох гэж оролдсон байна. Ингэхдээ тэр бие хамгаалагчийг нь тасгаас гаргаж, хоёулхнаа үлдээд байхдаа нөхрийнхөө дуслыг салгаж, эмнэлгээс авч явахыг завджээ.

Бие хамгаалагч нь уг үйлдлийг таслан зогсоосноор Чевага аврагдаж байсан гэнэ.

Сүүлд дэд ерөнхийлөгч Хятадад дөрвөн сарын турш эмчлүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сард Зимбабвед буцаж ирээд гэргийгээ шүүхэд өгчээ.

Үүнээс гадна Мэрри Мубайва $1 саяыг хөрш Өмнөд Африкаас бараа худалдаж авахад зарцуулсан болгож, хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгт буруутгагджээ.

 

By updown

2 thoughts on “Зимбабе улсын дэд Ерөнхийлөгчийн гэргий нөхрийнхөө амь насыг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгагджээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн