Онцгой байдлын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны үр дүн, 2020 оны зорилт, үйл ажиллагаа, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах зорилгоор “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт”-ыг 2019 оны 12 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 удирдах бүрэлдэхүүн оролцох юм.

Энэ үеэр удирдах ажилтны манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл өгөх сургалтуудыг зохион байгуулж, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн гэрээ, төлөвлөгөө байгуулах юм.

Онцгой байдлын ерөнхий газaр

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн