Дуучин Б.Амархүү анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах хүсэлтээ өгсөн билээ. Харин уг хурал өнөөдөр нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болох бөгөөд тус хуралд Б.Амархүү цахимаар оролцох гэнэ.
Түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэрбээр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрөгч долоо хоногт өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хандсан юм.