2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 123,494,629 төгрөгийн үнийн дүн бүхий 1,040,474 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Махимпекс” ХК (MMX +10.91%) болон “Женко тур бюро” ХК (JTB +10.61%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улаанбаатар хивс” ХК (UBH -11.76%) болон “Хэрлэн Хивс” ХК (HRL -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Тендер саналын арилжаагаар “Атар-Өргөө” ХК-ийн 43 ширхэг хувьцааг 2,588,600 төгрөгөөр
арилжаалсан байна.
“TOP 20” индекс 0.28 хувиар өсч 19104.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,598,337,862,818.52 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг холбоосоос үзнэ үү http://mse.mn/mn/trade_history/
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ