Энэ сарын 14-ний өдөр Увс аймагт хэсэг иргэд ан хийж байгаад нэгнийгээ санамсаргүйгээр буудан хөнөөсөн харамсалтай хэрэг гаржээ.
Хэрэг болсны дараа нас барсан иргэнийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж ирсэн байна. Тус хохирогч нь Улаангом сумын харьяат, 56 настай С болох нь тогтоогдсон бөгөөд талийгаач баруун даландаа буудуулсны улмаас амь насаа алдсан байсан аж.
Хүний амийг хөнөөсөн хэрэгтэн этгээд нь мөн тус сумын харьяат 39 настай Б бөгөөд хохирогчтой хамт үргээлгэ хийж байхдаа сум алдаж, санамсар болгоомжгүйгээр хүний аминд хүрсэн хэмээн мэдүүлжээ.
Хэргийг Увс аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.