Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хураамжаар төвлөрүүлэх ёстой байсан хөрөнгийг ямар эх үүсвэрээс төвлөрүүлэх вэ?

-Хураамж дээр тавьсан ажлууд бол заавал хийх ёстой ажил. Ус зайлуулах шугам, далан байдаггүй учир зуны цагт хотын ихэнх хэсэг усанд автдаг. Улаанбаатар хотын 470 мянган га талбайн зөвхөн 1,100 км-т авто зам байна.

Гэр хорооллын зам үндсэндээ хатуу хучилттай замгүй гэж хэлж болно. Мөн зөвхөн авто замтай холбож төлбөрийн асуудлыг холбож болохгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлт, дугуйн зам зэрэг олон асуудал ч холбогддог.

-Шийдвэр гаргахаасаа өмнө яагаад иргэдээс асууж болоогүй вэ?

-Төсөв батлагдах үеэр нэлээд яригдсан. Авто замын хураамжийг хуулиараа авто замдаа л зарцуулах ёстой.

-Нийслэлийн төсөв задарч, тодотгол хийгдэнэ гэж ойлгож болох уу?

-Сургууль, цэцэрлэгийн гадна тохижилт зэрэг ажлаас хасаж, авто замын салбарт ажлыг 13 тэрбумаар нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, бусад эх үүсвэрээсээ танана. Явган хүний зам тавих, нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр авах автобусны тоог цөөрүүлэх гэх мэтээр 58 тэрбум төгрөгийн алдагдлыг нөхөхөөр болж байгаа.

Үүний 13 тэрбумыг дээр хэлсэнчлэн бусад бүтээн байгуулалтаас танах бол 45 тэрбумыг өмч хувьчлалаас төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Гэвч энэ нь бүрдэх боломжгүй төсөв батлагдахаар боллоо.

-Утаа мэдрэгчийг арваннэгдүгээр сард багтаан айл өрхүүдэд тараана гэж байсан ч одоог хүртэл хэрэгжээгүй байна. Яагаад удаж байна вэ?

-Бид аливаа нэг байгууллагаас биш үйлдвэрээс нь хямд үнээр авч байгаа. Тиймээс үйлдвэрлэхэд хугацаа авч байна. Эхний ээлжийн төхөөрөмжүүд ирж байгаа. Олон улсын стандарт, дотоодын стандартад нийцүүлэх асуудал хийгдэж байна. Энэ сардаа багтаан айл өрхүүдэд тараана.

-Төлбөр нэмэлтийг хүлээн зөвшөөргүй учраас ирэх жил шинэ зам барихгүй, засвар үйлчилгээ хийгдэхгүй гэж албаныхан хэлж байна. Мөн иргэдийн татвар, төлбөрөөс 40-өөд тэрбум төгрөг төвлөрдөг гэж байгаа. Үүгээр ажлуудаа хийж болохгүй юу?

-Нийслэлийн авто замыг сайжруулах, хэрэгцээтэй замыг барьж байгуулах, засвар үйлчилгээнд 40 байтугай 400 тэрбум төгрөг ч хүрэхгүй. Тодорхой асуудлыг зориуд улстөржүүлж байна.

100 км-т 40 литр бензин зарцуулдаг HUMMER машин уначихаад замын төлбөрөө төлж чадахгүй гээд жагсаал хийж байна шүү дээ.

Авто зам ашигласны төлбөрийг авахаа болилоо гээд замаа засахгүй гэсэн үг биш. Боломжоороо хийнэ. Мөнгө орж ирвэл хийнэ, орж ирэхгүй бол хийхэд хүндрэл үүснэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Замын цагдаагийн гүүрэн гарц, Налайхын зам гээд томоохон бүтээн байгуулалтууд бүгд зээлээр хийгддэг. Зээлийн хүүг нийслэл төлдөг. Тэр бүгдийг хасаад цаана нь бид замаа шүүрдэхээс өөр мөнгөгүй болдог. Хэрэв сонгууль бодсон бол энэ саналыг анхнаас нь оруулж ирэхгүй байв. Харамсалтай нь бүгд сонгуультой холбож, амьдралаа төлөвлөдөг учраас энэ санал унаж байна.

-Төрийн албан хаагчдын цомхотголын талаар та нэгэнтээ яриандаа дурдсан. Энэ талаар ярина уу?

-Шаардлагатай цомхотгол, таналтыг хийхээс аргагүй. Иргэд төлбөрөө төлөхгүй, хотдоо хөрөнгө оруулалт оруулахгүй гэвэл урсгал зардал, ажлын байртай холбоотой асуудлыг ярихаас аргагүй.

By updown

7 thoughts on “С.Амарсайхан: Иргэд төлбөрөө төлөхгүй гэвэл зардал танах, цомхотгол хийх асуудлыг ярихаас аргагүй”
  1. Тэр банк энэ тэрээ дампууруулсан авгай нарын бөгсий нь илээд байхуу хуультай юм бол аваад замаа тавиад барилгаа бариад хөгжүүлээч тэгээд хэн хориод байгаа юм алийн болгон татвар нэмэх нэрээр өөрсдийгөө тэжээхн та нар зам тавьж байна гээд нохойн хэл шиг юм хийдэг биздээ хагас жил болоод нураад цоороод авах юмгүй болдог биздээ сонгууль дөхөөд ирэхээр мөнгөний хэрэг болоо юу тэр офшор хулгайчдаас мөнгөө ав дампуу монгол минь

  2. ard tvmnee bodohgvi baij uursdiiguu boddog ta nar shig hvn gehed hetsvv ulsiig yaltai we zanal hiij bgaa yum shig yarihaasaa icdeggvi yumuu

  3. Тэр олон баяр цэнгээн, Гадаад томилолтынхоо зардлаасаа хас. Тов талбай дээр нээх ондор ортогтэй баяр цуглаанаа боль

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн