АНУ өнгөрсөн есдүгээр сард Виржиниа дахь нууц цэргийн бааз руу нэвтрэхийг оролдсон Хятадын хоёр дипломатчийг нутаг дэвсгэрээсээ  албадан гаргасан болохыг “New York Times” сонин өчигдөр  мэдээлэв. Тус хэвлэлд бичиж буйгаар  дипломатчид эхнэрүүдийн хамт Виржиниагийн Норфолк дахь нууц цэргийн баазын харуулын пост дээр автомашинтай очжээ.

Тэдэнд нэвтрэх эрх байгаагүй тул харуулууд  тэднийг хашууруу ороод машинаа эргүүлэн буцаад  гарах боломж олгосон байна. Хятадын дипломатчид бааз руу нэвтэрч, цааш явсан бөгөөд цэргүүд араас нь хөөж, замыг нь ачааны машинаар хаан хүчээр зогсоожээ. Энэ үйлдлээ хятатадууд бааз руу нэвтрэх зөвшөөрөл олгосон гэж ойлгосон хэмээн тайлбарлажээ.

Ямар зорилготой цэргийн бааз руу нэвтэрсэн нь тодорхойгүй үлдсэн байна. Дипломатчдыг тэр сардаа АНУ-аас албадан гаргасан бөгөөд хоёр улсын аль аль нь энэ хэрэг явдлын талаар олон нийтэд мэдээлээгүй өнгөрсөн аж. Эл явдал сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Хятадын дипломатчийг тагнуулын хэрэгт сэжиглэж, нутаг дэвсгэрээсээ хөөсөн анхны тохиолдол болохыг Вашингтоны албаны эх сурвалжууд баталсан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн