Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.
Мөн Б.Энхбаяр 2013 оны есдүгээр сараас 2018 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд дангаараа 11 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогчдын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авч залилж, нийт 472 гаруй сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Энхбаярт хүн амины болон залилан мэхлэх гэмт хэрэгт нь 20 жил, Т.Лундаад хүн амины гэмт хэрэгт нь 13 жил хорих ял шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээгээд байсан юм.
Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Энхбаярт 20 жил, Т.Лундаад 13 жил хорих оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ.