2019-12-13 16:281min00

Донбасс: Сөргөлдөөний улмаас 2019 онд 26 энгийн иргэн амиа алджээ

018

Энэ онд Донбасст 26 энгийн иргэн алагдсан гэж Украин дахь НҮБ-ын Мониторингийн алба мэдээлжээ. Мөн 136 иргэн гэмтэж шархадсан гэнэ. Энэ тоо сөргөлдөөнтэй байсан өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан гэж тус албаны дарга Матильда Богнер хэлжээ.

Гэхдээ хохирлын хэмжээ нэмэгдсэн байна. 2014 онд эхэлсэн уг сөргөлдөөний улмаас амиа алдсан энгийн иргэдийн тоо 3400 болсон бөгөөд нийтдээ 7000  гаруй хүн шархаджээ. Үүний зэрэгцээ, 1.3 сая хүн орон гэрээ орхин дүрвэж, 3.5 сая хүнд яаралтай тусламж хэрэгтэй болжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй