Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь эсэргүүцэлтэй тулгарч, автомашинтай жагсаал өрнөхөд хүрсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ шийдвэрээ эргэн харахыг Хотын захирагч С.Амарсайханд даалгасан.
Энэ дагуу С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцалж, хуучин хэвээр нь үлдээх санал гаргасан байгаа. НИТХ-ын тэргүүлэгчид авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг цуцлах эсэх асуудлыг яг одоо хэлэлцэж байна.