Эрүүл мэндийн яамнаас алслагдсан аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн парк шинэчлэлтийг хийж, долоон аймгийн 27 сумын эрүүл мэндийн төвд автомашин хүлээлгэн өглөө.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай машины хэрэгцээ тун их байдаг. Ялангуяа алслагдсан сум, сум дундын эмнэлгүүдийн автомашиныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байсан. Тиймээс Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг долоон аймгийн 27 сумын эрүүл мэндийн төвд ОХУ-д үйлдвэрлэгдсэн машиныг хүлээлгэн өгч байна” гэлээ.
2018-2019 онд 8.1 тэрбум төгрөгөөр автомашиныг парк шинэчлэлийг хийсэн байна. Харин ирэх онд 21 аймагт сүрьеэгийн эрт илрүүлэгт нэн шаардлагатай дижитал рентген аппарат, хоёр цагийн дотор цэрнээс сүрьеэтэй эсэхийг тодорхойлох аппаратаар хангахаар төлөвлөжээ.
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүд зарим тохиолдолд 100-150 км замыг туулан иргэдэд үйлчилгээгээ хүргэдэг аж.