Уул уурхай, эрдэс баялгийн салбарын эдийн засгийн үр өгөөж өссөн үзүүлэлттэй ч ирэх онд хэд хэдэн сорилт хүлээж байгааг салбарын төлөөлөл хэлж байна.
Оны эхний есөн сарын байдлаар улсын төсөвт 360 гаруй тэрбум төгрөг оруулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар өссөн үзүүлэлт юм.
Цаашид эрдэс баялгийн салбарын эдийн засгийн үр өгөөжийг 2 дахин нэмэх боломж бий гэдгийг судлаачид хэллээ.