Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” сургагч багшийн сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэг болон НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагатай хамтран өнгөрсөн сарын 28-аас энэ сарын 5-нд зохион байгуулжээ.
Тус сургалтад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс ХАБЭА-н чиглэлээр сургалт зохион байгуулах эрх авсан Төрийн болон төрийн бус сургалтын байгууллагуудын 88 сургагч багш нар хамрагдсан ба сургалтыг МУЗН-ийн Анхны тусламжийн мастер багш Б.Гантулга удирдан явуулсан бөгөөд ажлын байранд тохиолдож болох гэмтлүүдийн үед авах арга хэмжээг орчин үеийн сургалтын материал, тоног төхөөрөмж ашиглан анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг сургалтад хамрагдсан багш нарт эзэмшүүллээ.
Уг сургалтын зорилго нь ажлын байранд гарч болох аюул, эрсдэлийг таниулах, осол гэмтлийн үед эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй, өөртөө болон бусдад анхны тусламжийг аюулгүй, зөв үзүүлэх мэдлэг, чадварыг олгох юм.
Ташрамд дуулгахад, Монголд зам тээврийн, ахуйн болон үйлдвэрлэлийн ослын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Иймд